Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Санамж: Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл нь зөвхөн хүүхдийн асуудал биш юм. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ харилцаа, сэтгэл зүйд онцгой анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
#ХүүхэдХамгаалал #ҮеТэнгийнДээрэлхэлт #АрхангайЦагдаа #ХүүхдийнЭрх
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!