Цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч энэ сарын 22-ны өдрийн 07:50 цагт боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
ЦЕГ-аас энэ талаар тодруулахад, “Мэдээллийг шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!