Монгол Улсад 43 жил хүлээгдсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.Уг төслийн нээлтэд хотын дарга Х.Нямбаатар оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "40 жил улс төржсөн "ТЭЦ-5"-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төсөл 2028 онд ашиглалтад бүрэн орно.
Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах юм. Төсөл хэрэгжсэнээр Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөртэй, эрчимтэй тэлж буй бүсүүдийн хэрэглээг тогтвортой хангахын зэрэгцээ цаашдын хот төлөвлөлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм, бүхнийг гацаагч нар энэ ажлыг үргэлж зогсоож ирсэн. Одоо зогсохгүй, төслийг эхлүүлж чадсан хамт олондоо баярлалаа. 5 дугаар цахилгаан станц 2028 онд бүрэн ашиглалтад орно" гэлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!