"Чимээтэй номын сан" өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч энэ сарын 22-ноос үйлчилгээгээ зогсоож байгаагаа мэдэгджээ.
Энэ талаар тус номын сангийн хамт олноос дараах мэдэгдлийг хийжээ.
"Хамтдаа байсан, дэмжсэн, үйлчлүүлсэн та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа! Номын сан угаасаа ч ашиг олдог бизнес биш л дээ. Ашиг олох гэж ч анхнаасаа хийгээгүй болохоор балансаа бариад байхад л болдог. Зөвхөн хүүхэд бүр номноос цааргалдаггүй, очихоосоо зугтаадаггүй, хамтдаа аз жаргалтай дурсамж бүтээж болдог, хүссэнээрээ орилж, гүйж харайж ч болдог, бас хаана ч очоод эморч болдог, шөнөдөө очоод хоносон ч болдог хүүхэд бүрийн эрх чөлөөний ордонг бүтээх гэж л зорьж түүндээ зориулж 300гаад саяын хөрөнгө оруулалт хийж байлаа. Зорьсондоо ч хүрсэн.
Энэ хугацаанд бид нийт 100000 гаруй хүнд үйлчилж, 10 гаруй аймаг, нийслэлийн 40 орчим сургууль, номын санд зөвлөгөө тусламж, хандив үзүүлж, хөтөлбөрөө нэвтрүүлж, сургалт хийж, хүүхдийн эрхийн төлөө 10000 хүүхдийн фестивал ч хийж, 30- аад мянган номтой үнэхээр Чимээ дүүрэн номын санг бүрдүүлж чаджээ. Даанч татвар татаас, суутгал шимтгэл, хууль эрх зүй үнэхээр хайр юмдаа. Манай улсад ажиллах тусам өрөнд унадаг нь үнэхээр сайхан шүү.-
Гэхдээ номын сангийн ойлголтыг эвдэж хүүхэд багачууддаа номын ертөнцөөр хэрхэн аз жаргалтай аялаж болдгийг ойлгуулж чадсан хамтран зүтгэсэн баг олноороо үнэхээр бахархаж байна.
Хүүхэд бүхэн өөрсдийхөө төлөө чимээтэй байг! Монгол улсын багш Б.Идэржавхлан" гэсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!