Монгол Улсад анх удаа бүртгэгдэж буй SAT-1 хэв шинжийн шүлхий өвчнөөр Ховд аймгийн Булган суманд 90, Үенч суманд 40 гаруй мал өвчилсөн байна. Энэхүү хэв шинжийн шүлхийн вакцин Монгол Улсад одоогоор байхгүй бөгөөд ОХУ болон Бүгд Найрамдах Турк Улсад нөөцтэй байгаа. Иймээс вакциныг яаралтай татан авах шаардлагатай байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Шүлхийн вакцинтай холбоотой асуудал дээр мал эмнэлгийн байгууллагаас судалгаа хийж байгаа. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, БНХАУ-ын Шинжаан муж, ОХУ-ын Алтайн хязгаарын нутаг дэвсгэрт шүлхийн өвчлөлийн голомт тогтоогдсон. Манай улсын Баян-Өлгий аймгийн Алтай сум болон аймгийн төв, Ховд аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод, ажиллаж байна. Вакцины тухайд, эхний ээлжид 1.5 сая тун вакцин ОХУ-д захиалж, татаж авна. Өнөөдөр хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулж байна. 45 хоногийн хугацаанд үйлдвэрлээд, манай улсад нийлүүлэх хүлээлттэй байгаа. Одоогоор тархалт байхгүй, голомтыг хумьсан" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!