НОБГ-аас үер устай холбоотой мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр: "Энэ жилийн хувьд цаг агаар дулаан байхтай холбоотой гол усны аюул нэмэгддэг. Цаг агаар дулаарах үеэр голын эргээр хүмүүс зугаалж, ослын дуудлага үүнтэй холбоотой нэмэгдэх хандлагатай байдаг. Өдөрт дунджаар голын эргээр 5000 орчим иргэн, 2500 орчим автомашин цугладаг гэх статистик бий. Завьт эргүүлийн үйл ажиллагааг 2014 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил завьт эргүүлийг зургаадугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ыг хүртэл зохион байгуулна.
Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу үерийн далан, инженерийн байгууламжуудын үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Завьт эргүүлийг ажиллуулснаар гол усны аюулын дуудлагыг 35-40 хувиар бууруулж, иргэдэд учрах хохирлыг 15 орчим хувиар бууруулдаг.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 105 хүн гол усны улмаас амь насаа алдсан харамсалтай статитик байна. Үүний 83 нь том хүн, 22 нь хүүхэд байна. Зуны улирал эхлэхээр иргэд Туул голоо бараадаж, үүнийг даган эрсдэл нэмэгддэг. Гарч байгаа ослын гол шалтгаан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орох, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулдагтай холбоотой. Иймээс хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усруу явахгүй байхыг анхааруулж байна" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!