Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Засгийн газрын тогтоолын төсөл -Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай -Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна.
- Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар
- Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
- Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар
- Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
- Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/
- “Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар, -Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэх товтой байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!