Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XIX Их хурал өнөөдөр болж, байгууллагын Ерөнхийлөгчийг сонголоо.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар нэр дэвшиж, хүсэлтээ ирүүлсэн.

Сонгуулийн дүнгээр Л.Нинжжамц МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, нийт санал өгсөн оролцогчдын 71.3 хувийн дэмжлэгийг авч ялалт байгууллаа.