Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөөний “Арслантай гүүр”-ний баруун талд өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зам тээврийн ослын талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Ослын улмаас “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчийн биед гэмтэл учирч, эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан байна.

Одоогоор цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.