Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, мөн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байна гэж үзжээ.
Иймд дээрх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!