Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
Бригадын генерал цолыг:
- Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд,
- Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
- Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар,
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.












Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!