Авлигатай тэмцэх газраас (АТГ) мэдээлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монгол Улсад эргэн ирсэнтэй холбогдуулан өмнө нь эхэлсэн шалгалтын ажиллагааг сэргээсэн байна.

АТГ-ын тайлбарласнаар, тухайн шалгалт өмнө нь явагдаж байсан ч Ц.Элбэгдорж гадаадад байсан тул үргэлжлүүлэх боломжгүй болж, түр зогсоосон аж. Харин Монгол Улсад буцаж ирсэнтэй холбоотойгоор шалгалтыг дахин үргэлжлүүлж, түүнийг яллагдагчаар мэдүүлэг авахаар дуудсан байна.

Одоогоор түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (албан тушаалаа урвуулан ашиглах) болон 22.4 дүгээр зүйл (авлига авах)-ийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар АТГ мэдээллээ.