Замын-Үүд дэх Гаалийн газрын албаны дарга албан тушаалын байдлаа урвуулж, бусдаас авлига авсан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тус газрын Эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т нь гаалийн хилээр нэвтрэн орж буй ачаа, барааны бүрдүүлэлтийг хийж ажилладаг Д.С, Т.Э нарын гаалийн мэдүүлгийг, хяналт шалгалтын байцаагч нараар түргэн шуурхай хянуулан, гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл олгуулжээ.   

Улмаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд нийт 27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.