Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн 77 гомдол, мэдээллийг шалгаж, 24-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэр гаргах санал боловсруулжээ. Мөн нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Тодруулбал, Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг АТГ шалгаж дуусжээ.
Шалгалтаар тухайн албан тушаалтан ангийнхаа албан хаагчийг хууль бусаар бусдын хувийн эзэмшлийн барилгын ажилд ажиллуулсан, улмаар бэртэл авсан хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй байхад нь 12.6 сая төгрөгийн цалин олгуулж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Иймд уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа талаар АТГ мэдээллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!