2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт их хэмжээний шингэрүүлсэн хийн түлш (газ) тээвэрлэж явсан автомашин Nissan Patrol маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас хий алдагдан, хүчтэй дэлбэрэлт болсон хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилжээ.
Тус хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр байсан боловч шүүгч М.Одбадрахаас оролцогчид татгалзсанаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шүүгч М.Одбадрах нь уг хэрэгт өмнө нь прокуророор оролцож байсан гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Үүний дагуу шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд дараагийн товыг дахин зарлах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!