Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүс нутгуудад судалгаа, зураглал хийж, 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын дагуух 399 эрсдэлтэй цэгийг тогтоон, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрсдэлтэй 40 байршилд завьт эргүүл ажиллаж, усны ослоос урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!