Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд, Наадамчдын зам (Яармагийн авто зам)-аас Арцатын ам хүртэлх шинэ авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд Агарта болон Марал аялал хотхоны дундуур хоёр эгнээ бүхий авто зам, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажлыг шинээр хийх юм.

Иймд тус замыг 2026 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэл түр хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болсныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо түр зохион байгуулалтыг анхаарч, боломжтой тохиолдолд өөр чиглэлийн замыг сонгон зорчихыг зөвлөж байна.