Засгийн газрын мэдээлснээр АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

  • 2026 оны долдугаар сарын 31-нд 41 вагон буюу 2,460 тонн
  • 2026 оны наймдугаар сарын 1-нд 22 вагон буюу 1,364 тонн АИ-92 автобензин тус тус улсын хилээр орж ирсэн байна.

Эдгээр хоёр өдрийн нийлүүлэлт нь Монгол Улсын хоёр өдрийн шатахууны хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц аж.

Мөн өнөөдөр (2026.08.02) дахин 34 вагон буюу 2,100 тонн АИ-92 автобензин орж ирээд байна. Уг шатахууныг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант өртөөний агуулахуудад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран шуурхай зохион байгуулж байна.

Шатахуунтай вагонуудыг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөнүүдэд хүргэн байршуулсан бөгөөд Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцууд руу тээвэрлэн түгээх ажлыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.