Ойрын өдрүүдэд үргэлжилсэн аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байна.

Иймд иргэд, аялагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гарцаар нэвтрэх
  • Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
  • Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлье.