ОХУ-ААС СҮХБААТАР БООМТООР ИМПОРТООР ОРЖ ИРЖ БУЙ ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЭЛ: Сүхбаатар боомтоор 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн Аи-92 автобензин, 08 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 2,5 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Эдгээр вагонуудыг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна. ОХУ-аас 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан нийт 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байна. ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах. ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна. 2026.08.03
ОХУ-аас импортоор орж ирж буй Аи-92 шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 24 мин
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Бусад · 56 мин
ХААИС, Нийгата мужийн эм зүйн сургууль хамтын ажиллагааны санамж байгууллаа

Улс төр · 1 цаг
Л.Гантөмөр: Элон Маск 10 тэрбумын хувьцаагаа хүүхэд бүрд тарааж, АНУ иргэн бүрдээ 5 мянган доллар өгөх гэж байна

Нийгэм · 1 цаг
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

Улс төр · 2 цаг
Чуулган: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!