Шатахууны нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой дугаараар түр хуваарь мөрдөнө.
Улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 2026 оны наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
Харин улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авах юм.
Иргэд, жолооч нарыг дээрх түр хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн зохион байгуулахад хамтран ажиллахыг хүслээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!