Цагдаагийн байгууллага өнгөрсөн амралтын өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ MNS 4599:2026 стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын дүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн хяналтын оношилгоог хүчингүй болгосон байна.

Иймээс жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд яндан болон дуу намсгах системд дур мэдэн өөрчлөлт оруулахгүй байх, стандартын шаардлага хангасан эд анги ашиглах, мөн замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг зөвлөжээ.

Мөн замын хөдөлгөөнд бусдыг хүндэтгэн, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр соёлтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс уриаллаа.