Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран (2026.08.03)-ны өдөр тус албаны алба хаагчдад зориулсан "Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг  зохион байгууллаа.  

Сургалтын үеэр тарваган тахал өвчний халдвар дамжих зам, шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэжигтэй тохиолдолд авах хариу арга хэмжээний талаар мэргэжлийн мэдээлэл, зөвлөмжийг өглөө.

Энэхүү сургалт нь алба хаагчдын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба