Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. 
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. 

 Үүнд: 

- Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл, 

- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл, - Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй, 

- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг, 

- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх, 

- Нийтийн тээврийн 

- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, 

- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр, - 

- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.