Цагдаагийн байгууллагад 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр орон байрны хулгайтай холбоотой нийт 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үл мэдэгдэх этгээд хаалга эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлсан хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо зэрэг эд зүйл алдагдсан байна.
Иймд иргэдийг гэр, орон байраа эзэнгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, үнэт эд зүйл болон бусад эд хөрөнгөө найдвартай хамгаалах, орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!