2025.04.25-нд эхэлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, 5 байршилд баригдаж буй гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлууд 100%, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил 86.6 %-ийн гүйцэтгэлтэй байна.
2026 онд эхэлсэн Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж байна.
Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4,000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1км гол зам, 177.4км дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!