Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас буцаж явах замдаа шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр, яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч, сүүлийн 48 цагийн хугацаанд Монгол Улсад нийт 146 вагон буюу 8,760 тонн АИ-92 автобензин улсын хилээр нэвтрэн орж ирсэн талаар мэдээлэв. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 4-5 хоногийн хэрэгцээ юм.
Мөн өнөөдөр 42 вагон буюу 2,520 тонн АИ-92 автобензин нэмж орж ирэхээр тээвэрлэгдэж байна.
Өнөөдрөөс шатахуун түгээх станцуудад шатахууны хангалт хийгдэж эхэлсэн бөгөөд нийлүүлэлт нэмэгдсэнээр нөхцөл байдал хэвийн, тогтвортой түвшинд шилжих хүлээлттэй байгааг онцоллоо.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод түр хугацаанд мөрдсөн 50,000 төгрөгийн хязгаарлалт, автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт, саванд шатахуун олгохгүй байх зэрэг зохицуулалтыг маргаашнаас цуцлахаар болж байна.
Ингэснээр шатахууны нийлүүлэлт, түгээлт хэвийн горимд шилжих нөхцөл бүрдэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!