Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар 2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт гэрээт борлуулалтын 500 цэг ажиллуулахаар баталлаа. Үүнээс 54 цэгийг шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ. Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоог дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:
Баянгол дүүрэг-17
Сонгинохайрхан дүүрэг-165
Хан-Уул дүүрэг- 42
Чингэлтэй дүүрэг- 58
Баянзүрх дүүрэг-110
Налайх дүүрэг- 22
Сүхбаатар дүүрэг- 32
Эдгээр цэгээр иргэдэд хагас коксон болон шахмал түлш худалдан борлуулна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!