Сүхбаатар дүүрэгт энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтаар “Тоёота Приус” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.