Ерөнхий сайдын гэр бүлийн эзэмшилтэй гэх “Их засаг кинг” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Уг асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар, мэдээлэл өгч байна.
Төсөвт дээрх хөрөнгийг ямар үндэслэлээр тусгасан, уг санхүүжилт нь ямар зориулалттай, мөн Ерөнхий сайдын гэр бүлийн эзэмшилтэй холбоотой гэх мэдээлэл үнэн зөв эсэх асуудалд салбарын сайдын тайлбар анхаарал татаж байна.
Тэрбээр “Ерөнхий сайдтай холбоотой Excel файл задруулсан тэр түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын бүлэглэл юм. Ариунзаяагийн бэр нь гишүүн О.Саранчулуун, туслах нь хоёр дахь Сийлэгмаа. Эд нар түгжилдэж Ерөнхий сайдын сургуультай холбоотой Excel файл задруулсан” хэмээн хэллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!