АНУ-ын телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Эммигийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодрууллаа.
Ёслолын өмнө Холливудын алдартнууд уламжлалт улаан хивсний оронд энэ удаа цэнхэр хивсээр алхаж, загварлаг төрхөөрөө олны анхаарлыг татсан байна.
Тус арга хэмжээнд Зендаяа, Селена Гомез, Колман Доминго, Николь Кидман зэрэг дэлхийн алдарт жүжигчид хүрэлцэн иржээ.
Шагналын үдэш “DTF St. Louis”, “Widow’s Bay”, “The Pitt”, “Hacks” зэрэг телевизийн бүтээлүүд амжилт гаргаж, хэд хэдэн төрөлд шагнал хүртсэн байна.
Мөн Уэльсийн жүжигчин Мэттью Рис нэг үдэш хоёр шагнал хүртсэнээр Эммигийн түүхэнд онцлох амжилт үзүүлжээ.
Энэ жилийн Эммигийн ёслол Лос-Анжелес хотын Peacock Theater-т зохион байгуулагдсан бөгөөд телевизийн салбарын шилдэг уран бүтээлчид, продюсерууд болон дэлгэцийн оддыг нэг дор цуглуулсан томоохон арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: BBC
















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!