Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ойн түймэр гарчээ.
Тус түймрийн талаар есдүгээр сарын 15-ны өдрийн 09:48 цагт холбогдох албаныхан мэдээллийг хүлээн авчээ. Дуудлагын дагуу Рэнчинлхүмбэ сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран ажиллаж, түймрийг мөн өдрийн 12:45 цагт цурамд оруулсан байна.
Улмаар 15:42 цагт түймрийг бүрэн унтраажээ. Ойролцоогоор 0.8 га талбай түймэрт өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!