Боливийн багш нар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, өрхийн амьжиргаанд дарамт нэмэгдэж байгааг эсэргүүцэн есдүгээр сарын 15-нд жагсаал зохион байгууллаа.

Нийслэл Ла-Пас болон бусад хотод болсон жагсаалын үеэр шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг багш нар онцолжээ.

Тэд цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллаж буй иргэдийн амьжиргааг хамгаалах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газрыг тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байна.

Үүний зэрэгцээ Боливийн Боловсролын яамнаас багш нарын төлөөллийг хэлэлцээнд урьж, тавьсан шаардлагын талаар ярилцахаар болжээ.