Нидерландын Крёллер-Мюллерийн музей өөрийн цуглуулгад хадгалагддаг Винсент ван Гогийн 88 бүтээлийг нэг дор дэлгэн үзүүлж байна.

Алдарт зураачийн бүтээлүүдийг ийнхүү олноор нь нэг дор дэлгэсэн нь 40 орчим жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэнд Ван Гогийн “Төмсөөр хооллогчид”, “Шөнийн кафены террас”, “Нюэнен дэх хуучин цамхаг” зэрэг олонд танигдсан бүтээлүүд багтжээ.

Крёллер-Мюллерийн музей нь Винсент ван Гогийн бүтээлүүдийн дэлхийд томоохонд тооцогдох цуглуулгуудын нэгийг эзэмшдэг. Гэвч музейн сан хөмрөгт хадгалагддаг бүтээлүүдийг олноор нь нэгэн зэрэг үзэгчдэд толилуулах нь ховор байдаг байна.

Музейн мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэн нь сүүлийн хэдэн арван жилд Ван Гогийн бүтээлүүдийг хамгийн олноор нь нэг дор дэлгэсэн үзэсгэлэнгүүдийн нэг болж байна.

Винсент ван Гог уран бүтээлийн замналынхаа хугацаанд 900 орчим зураг зурсан бөгөөд 1890 онд 37 насандаа таалал төгссөн юм.

Түүний 88 бүтээлийг нэг дор толилуулж буй энэхүү үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.