Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийн бүртгэл өчигдөр товлосон хугацаанаас дөрвөн цагийн өмнө оролцогчдын хязгаартаа хүрч, хаагдсан юм.

Гэвч бүртгэл хаагдсаны дараа ч оролцох хүсэлтэй иргэдийн хүсэлт тасралтгүй ирсээр байсан тул зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын хүсэлтийг харгалзан бүртгэлийг богино хугацаагаар дахин сунгахаар шийдвэрлэлээ.

6445ecc7f6034cdc8c813948cc21ad13

Ийнхүү “Night Marathon Ulaanbaatar 2026”-д оролцохыг хүссэн иргэдэд бүртгэлээ баталгаажуулах нэмэлт боломж олгож байна. Гэхдээ энэхүү бүртгэл нь хязгаарлагдмал хугацаанд, оролцогчдын тооны хязгаартайгаар нээгдэж байгаа тул сонирхсон оролцогчдыг яаравчлан бүртгүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.

“Night Marathon Ulaanbaatar 2026” нь Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, эрч хүч, хөгжим, спорт, хотын соёлыг нэг дор нэгтгэсэн Монголын анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль бөгөөд оролцогчид 5 км, 10 км, 21 км гэсэн зайны төрлүүдээр зохион байгуулагдаж байгаа билээ.

БҮРТГҮҮЛЭХ: nightmarathon.mn