14 настай Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар БНСУ-ын Чүнчон хотод зохион байгуулагдсан “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөр насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож, таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ баяр хүргэлээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “Дэлхийн аварга дүү нартаа, багш дасгалжуулагчид нийт хамт олонд нь халуун баяр хүргэж улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.  БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдсан “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөр насны ангилалд Монголын Пүмсэний шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Дэлхийн аваргын анхны алтан медалийг хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөн алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсанд халуун баяр хүргэе”.