Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Ганхүү нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.
Тодруулбал, “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, мөн барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үйлдлийг шалгажээ.
Уг хэргээр хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоо ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!