Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд буюу гурван өдөр өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.


Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд өдрөөс өдөрт иргэд, олон нийт аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа идэвхтэй хамрагдсан юм. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, “Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба”-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!