Монгол Улсын Олон улсын хэмжээний мастер, мотоспортын тамирчин П.Мөрөн дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд дэлхийн аварга боллоо.

П.Мөрөн бага наснаасаа мотоспортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцож байна.

Элсэн манхан, хад чулуу, халуун наран дор хэдэн мянган километрийг туулж, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдсөн Монголын ОУХМ П.Мөрөн өнөөдөр түүхэн амжилтын эзэн болов