Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байр ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус бүтээн байгуулалт нь улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бөгөөд орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчныг бүрдүүлж, хүүхэд бүр аюулгүй, эрүүл, тав тухтай нөхцөлд суралцах боломжийг нэмэгдүүлж байна. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор Галт сумын хүүхэд, залуусын боловсрол эзэмших орчин, хүртээмж сайжрахаас гадна сургалтын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн цаашид Галт сумын ерөнхий боловсролын сургуулийг бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж бүрдэж байгаа нь орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах томоохон алхам болж байна. 








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!