Улсын хэмжээнд өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр хээрийн гал түймрийн гурван тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажилласан байна.

Гал түймрийг унтраах ажиллагаанд дээрх аймгийн Онцгой байдлын газар, хилийн анги, сумдын мэргэжлийн ангийн алба хаагчид болон иргэдийн төлөөлөл бүхий нийт 95 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.