“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад орон сууцны төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

 Орон сууцнуудын төслийг дээрх сумуудын нутагт байрлах  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн өөрийн эзэмшлийн газруудад барих бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бол Баянчандмань суманд 3 блок 5 давхар 120 айлын орон сууцыг, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ.

Сонгон шалгаруулалтын зарыг дараах холбоосоор харна уу https://tosk.gov.mn/news/746/