“Дэнс.мн” сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Түүнийг өнгөрсөн бямба гарагийн үүрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдлын дагуу 48 цагийн хугацаатай баривчилсан.
Баривчлах хугацаа өнөөдөр өглөөний 05:00 цагт дууссан тул прокурорын байгууллагаас сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ.
Уг саналыг Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!