Ази–Европын уулзалт (ASEM)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн семинарт оролцож, хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, парламентын хяналтыг бэхжүүлэх, шинэ сорилтуудад хариу арга хэмжээ авах чиглэлээр байр сууриа илэрхийллээ.
“Хүний эрхийн ирээдүй: Үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус семинарт Ази, Европын 51 улсын төлөөлөгч оролцож, хүний эрхийн тулгамдсан асуудлаар туршлага солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлэхэд тууштай анхаарч ирсэн. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний эрх хамгаалагчдыг хуулиар хамгаалах, парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг онцоллоо.
Мөн хүний эрхэд суурилсан хууль тогтоох үйл явцыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах, хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдал, чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан, дижитал технологи болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтод хүний эрхийг хамгаалсан бодлого, зохицуулалтаар хариу арга хэмжээ авах шаардлагатайг тэмдэглэв.
Семинараас гарах санал, зөвлөмжийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.Хүний эрх, эрх чөлөөг бодитоор баталгаажуулахад хууль дээдлэх зарчим, төрийн байгууллагын хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!