Имарт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, Ерөнхий боловсролын нэг дүгээр сургуулийн наймдугаар ангийн 47 сурагч болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

b65a0f7f80e441d5bbd984a39192917e

Үйл ажиллагааны хүрээнд 4.4 га талбайд нийт 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийсэн бөгөөд оролцогч сурагчдад байгаль орчноо хамгаалах, мод тарихын ач холбогдлыг таниулж, байгальд ээлтэй дадал хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа.

55aeaf4cfd184650bfca558590c68ac7

Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

13c078cdcf9c476c8ba1dc77fdf82d95