НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өчигдөр НХААГ-ын дарга н.Батцэцэгтэй холбоотой видео бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд оруулсан юм.

Тухайн видеонд нэр дурдагдсан эмэгтэйг хотын дарга асан Х.Нямбаатарын гарын хүн, тендер сонгон шалгаруулалтыг будилаантуулж өөрт ашигтай байдад үүсгэдэг гэх мэдээллийг өгсөн.  Тэгвэл энэ асуудлаар НИТХ-ын төлөөлөгчдийн дундын чатад нэлээдгүй маргаан үүсчээ.

Хотын дарга асан Х.Нямбаатар: “Зундуйдорж үнэхээр алиа пацаан шүү. Намайг энэ тендер дээр дэмжээч гээд бичсэн мессежүүд нь байдаг юм.  Манай гэрт ирээд эмээл бэлэглээд сумны чинь зэв больё гэсэн зураг байдаг юм. Надаас сарын өмнө 50 сая төгрөг өгөөч, болохгүй бол зээлээч гэсэн мессеж байдаг юм. Б.Пүрэвдагвын өрөө рүү гүйж ороод гарч ирээд хөөрхөн видео оруулжээ.  Хөөрхөн. Би хууль бус юм дэмжээгүйд, мөнгө өгөөгүйд, мөнгө өгсөнд нь үйлчилдэг хорвоо юмаа. Нэг хэсэг Женкогийн суга явсан. Одоо Б.Пүрэвдагвын суга. Яаж ч энэ насыг туулна даа О.Зундуйдорж дүү минь” гэв.