Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Эпштейнтэй холбоотой баримтуудад түүний бичсэн цахим шуудан дурдагдсан юм.
Л.Пүрэвсүрэн: "2013 онд НҮБ-ын чуулганы үеэр News today сонины эзний гэрт оройн зоогийг зохион байгуулж, 30 гаруй орны төлөөлөгчид оролцсон. Тэнд Эпштейн байсан бөгөөд анх удаа уулзаж, танилцсан. Дараа нь 2015 онд Эпштейний гэрт оройн зоогт уригдаж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бид хоёр ямар нэгэн байдлаар охид эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй.
Зарим хүмүүс намайг Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Мэйл бол тогтмол бичдэг. Хаана, юу хийж байгаа талаар ерөнхий мэдээлэл солилцож, 2017 он хүртэл холбоотой байсан. Ямар ч уул уурхайн талаар яриа хэлэлцээр хийгээгүй. Эпштейн өөрөө Монголын талаар ойлголтгүй байсан. Тиймээс монголд зочлохыг урьсан мэйлийг дипломатын хувиар л бичсэн.
Миний Эпштейнтэй бичсэн мэйл ажлаа өгсний дараа устсан. Ц.Элбэгдоржийг зун ирэхэд нь уулзсан, Стэнфордын их сургуульд багшилж байгаа" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!