УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2026.10.07/ Төрийн ордонд зохион байгуулна. Сонсголыг аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар өмнө нь товлосон байна.
Сонсгол нь “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явагдах бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргална.
Уг сонсголоор Жеффри Эпштейнтэй холбоотой ил болсон баримт, Монгол Улстай холбоотойгоор дурдагдсан асуудлууд болон хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд холбогдох асуудлыг хэлэлцэхээр байна.
Сонсголд оролцохоор нэр дурдагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад руу буцсан гэх мэдээлэл гарсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаанд оролцоогүй байгаа юм. Тиймээс тэд сонсголд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!