Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт” гэдэг газар аравдугаар сарын 13-ны өдрийн 16:50 цагт хээрийн түймэр гарчээ. Гал түймрийг тухайн өдрийн 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Чингисийн далан” гэдэг газар аравдугаар сарын 13-ны өдрийн 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, аравдугаар сарын 14-ний өдрийн 00:10 цагт бүрэн унтраажээ.
Харин Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!