Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.14/ 08:00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэж байгаагаас “Оюу толгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулга эхлүүлэх асуудал багтаж байна.

Мөн “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай”, “Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай”, “Эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.